..бусад

Холбооны дарга, Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс

Санзайн Ганбат

АБШУ-ны ҮЭ-ийн Гүйцэтгэх Хороо, ҮЭ-ийн Чөлөөт Холбооны даргаар 1990-1993 онд ажилласан. МҮЭ болон салбарын ҮЭ-ийн өөрчлөлт, шинэчлэлтийн эхийг тавихад үнэтэй хувь нэмрээ оруулсан. Тэрээр математикийн багшийн мэргэжилтэй. ЗХУ-ын комсомолын дээд сургууль, Бүх Холбоотны ҮЭ-үүдийн хөдөлгөөний дээд сургуулийн дээд курс, улстөрийн дээд сургуулийг дүүргэсэн аж. Аймгийн ХЗЭ-ийн 1-р нарийн бичгийн дарга, НТХ-ны зохион байгуулагч зэрэг алба хашиж, төр, олон нийтийн байгууллагын удирдах арга барилд суралцсан зохион байгуулах чадвартай ажилтан байв.

Мишигийн Чимэддорж 

1993-2009 онд АБШУны ҮЭ-ийн Холбооны даргаар ажилласан. ҮЭ-ийг шинэчлэх ардчилах үйлсэд өөрийн мэдлэг чадвар, сэтгэл зүрхээ зориулсан ҮЭ-ийн лидерүүдийн нэг. М.Чимэддорж физик, математикийн багшийн мэргэжилтэй, СХУ-ны доктор. АБЯ-ны хэлтсийн дарга, нийслэлийн АБУГ-ын дарга зэрэг алба хашсан. Төр, захиргааны болон ҮЭ-ийн удирдлагын баялаг туршлагатай удирдах ажилтан. 2006-2008 онд МҮЭХ-ны дэд ерөнхийлэгчөөр ажилласан. Одоо Шинэ иргэншил дээд сургуулийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байна.

Сондномын Батмөнх

2005-2007 онд тус холбооны даргаар ажилласан. Нам, төр, олон нийтийн байгууллагуудад удирдах алба олон жил хашсан. 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан. Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн.

Сайнхүүгийн Ганбаатар 

МБШУ-ны ҮЭ-ийн Холбооны ерөнхийлэгчээр 2008 оноос сонгогдон ажиллаж байгаа.Нийгмийн шинэчлэлийн төлөө тууштай тэмцэгч. Зах зээлийн эдийн засагч, геофизикийн инженер, техникийн ухааны магистр, СЭЗДС, Удирдлагын академид багш УИХ дахь нийгэм эдийн засгийн зөвлөх, МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байв. “Эрс шинэчлэл” Соёмбо” хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчдын нэг. Лектор төвийн хүндэт ерөнхийлэгч. 2007 оноос МҮЭ-үүдийн Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

 

    Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татварыг цалингаас суутгах нь зөв үү?

    Үр дүн

    Холбогдох

    210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

    Чингис хааны талбай 3, МҮЭ-ийн холбооны байр,

    221, 315, 316 тоот өрөө

    Утас: 976 - 11 - 313609, 326328

    Факс: 976 - 11 - 323555

    И-мэйл: mtu@mongol.net

    Facebook хаяг: mtu_fmesu

     

    Вэб хандалт

    Өнөөдөр:

    202


    Өчигдөр:

    182


    Сүүлийн долоо хоногт:

    1291


    Нийт:

    170376


    © 2014, Монголын Боловсрол Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо. Бүх эрх хуулиар баталгаажсан.