Хуудас:  1  ( 1 мэдээ )

Шижээгийн Нэмэхбаяр

1990-1992 онд тус Холбооны нарийн бичгийн даргаар ажилласан. ЗХУ-ын БХҮЭ-ийн хөдөлгөөний дээд сургуулийг төгссөн. Ардчиллын он жилүүдэд МҮЭ-ийг шинэчлэх хөдөлгөөнийг санаачлагчдын нэг байсан. Одоо хувийн хэвшилд ажиллаж буй.

Самбуугийн Гэрэлмаа

1992-1993 онд нарийн бичгийн даргаар ажилласан. ЗХУ-ын БХҮЭ-ийн хөдөлгөөний дээд сургууль төгссөн. Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн ҮЭ-ийн хорооны дарга, МҮЭ-ийн Холбооны зохион байгуулагч, хэлтсийн даргын алба хашсан. Одоо МҮЭ-ийн Соёлын Төв Ордны даргаар ажиллаж байна.

Нямжавын Содномдорж

1995-2000 онд тус Холбооны орон тооны бус дэд даргаар сонгогдон ажилласан. Эдийн засгийн ухааны доктор. Н.Содномдорж нь их дээд сургуулийн багш, Хөдөлмөрийн дээд сургуулийн захирал, МҮЭ-ийн Холбооны Ерөнхийлөгч зэрэг алба хашиж байлаа. Тэрээр 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байв.

Алгиагийн Одгэрэл

2007-2009 онд тус холбооны дэд даргаар сонгогдож байв. 2004-2007 онд МҮЭХ-ны Ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажилласан. А.Одгэрэл нь МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн урлаг түүхийн багш, докторантур. Тэрээр нийгмийн ардчилал ҮЭ-ийн шинэчлэлийн үйл хэрэгт идэвхитэй оролцож байлаа.

Дондовын Алтанцэцэг

2006-2008 онд тус Холбооны дэд дарга, ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байлаа. Хими биологийн багшийн мэргэжилтэй. 1991 оноос дүүргийн болон нийслэлийн цэцэрлэгийн ҮЭ-ийн хорооны дарга зэрэг сонгуульт ажлыг 20-иод жил хийсэн ҮЭ-ийн ахмад ажилтан.

Дондогдуламын Тунгалаг

2008-2011 онд Ерөнхий бичгийн даргаар сонгогдон ажилласан. Орос-англи хэлний багшийн мэргэжилтэй. Боловсролын магистр. 1999 оноос тус Холбоонд ОУББ-ын төслийн зохицуулагчаар ажилласан. 2002-2011 онд ОУББ-ын Ази номхон далайн бүсийн хорооны Зүүн Хойд Азийн орнуудыг төлөөлсөн гишүүнээр 3 дахь удаагаа сонгогдон ажилласан. 2008-2011 онд Улсын Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт үндэсний хорооны гишүүнээр ажилласан. 

Дагвадоржийн Саранцэцэг

2011 оноос холбооны дэд даргаар сонгогдсон. Инженер, төсвийн ня-бо мэргэжилтэй. Багш-арга зүйч, Бизнесийн удирдлагын магистр. Холбоо болон Нийслэлийн Хүүхдийн цэцэрлэгүүдийн ҮЭ-ийн хороонд зохион байгуулагч-ня-бо, дүүргийн Боловсролын ҮЭ-ийн хорооны дарга, холбооны санхүүч зэрэг сонгуульт ажлуудыг хийсэн. 

2007 оноос Нийслэлийн Хүүхдийн цэцэрлэгүүдийн ҮЭ-ийн хорооны даргаар сонгогдон ажиллаж байна. 2011 оноос Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч

Дэлгэрэнгүй ..
Хуудас:  1  ( 1 мэдээ )

Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татварыг цалингаас суутгах нь зөв үү?

Үр дүн

Холбогдох

210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

Чингис хааны талбай 3, МҮЭ-ийн холбооны байр,

221, 315, 316 тоот өрөө

Утас: 976 - 11 - 313609, 326328

Факс: 976 - 11 - 323555

И-мэйл: mtu@mongol.net

Facebook хаяг: mtu_fmesu

 

Вэб хандалт

Өнөөдөр:

136


Өчигдөр:

182


Сүүлийн долоо хоногт:

1291


Нийт:

170310


© 2014, Монголын Боловсрол Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо. Бүх эрх хуулиар баталгаажсан.