Бага хурлуудын хооронд холбооны үйл ажиллагааг удирдан чиглүүлэх үүргийг Гүйцэтгэх зөвлөл хэрэгжүүлнэ.
Гүйцэтгэх зөвлөл жил тутам 1-р улиралд багтаж хуралдана.

Гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүнд:

Гүйцэтгэх хорооны 11 гишүүн,
Хяналтын хорооны 7 гишүүн,
300 гишүүн тутмаас 1 төлөөлөл орно.

Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар:

1. Хяналтын хороогоор шалгуулсан холбооны жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг хэлэлцэнэ. 
2. Гүйцэтгэх хороогоор хэлэлцүүлсэн төсвийг хэлэлцэж батална. 
3. Хамтын гэрээ, хэлэлцээрт тусгах асуудлууд, Гүйцэтгэх хороонд өгөх бодлогын зөвлөмж, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаануудыг санал болгоно. 
4. Байнгын хороодын бүрэлдэхүүнийг батална. 
5. Нөхөн сонгууль явуулна. 
6. Холбоо нь өөрийн өмчлөлд байгаа үл хөдлөх болон бусад хөрөнгийг эзэмших, ашиглах, актлах, захиран зарцуулах асуудлыг хэлэлцэнэ. 
7. Маргаантай байгаа ҮЭ-ийн хороог холбооны гишүүнээс гаргах эсэх тухай асуудлыг ҮЭ-ийн хорооны бүх гишүүдийн хурлын протокол тогтоолыг үндэслэж шийдвэрлэнэ. 
8. Бага хурлын бэлтгэлийг хангах ажлын хэсгүүдийг байгуулна. 
9. МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн гишүүдийг сонгоно. 
10. Тулгамдсан бусад асуудлыг хэлэлцэнэ.

 

Дэлгэрэнгүй ..

Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татварыг цалингаас суутгах нь зөв үү?

Үр дүн

Холбогдох

210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

Чингис хааны талбай 3, МҮЭ-ийн холбооны байр,

221, 315, 316 тоот өрөө

Утас: 976 - 11 - 313609, 326328

Факс: 976 - 11 - 323555

И-мэйл: mtu@mongol.net

Facebook хаяг: mtu_fmesu

 

Вэб хандалт

Өнөөдөр:

128


Өчигдөр:

64


Сүүлийн долоо хоногт:

711


Нийт:

158609


© 2014, Монголын Боловсрол Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо. Бүх эрх хуулиар баталгаажсан.