..бусад

Шалгуур үзүүлэлт батлах тухай 362/112/183 тоот тушаал

“Шалгуур үзүүлэлт батлах тухай” 362/112/183 тоот тушаалд саналаа өгнө үү.
 

ТАНИЛЦУУЛГА


Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтын дагуу эрхэлсэн ажлаа мэргэшлийн өндөр түвшинд гүйцэтгэж, дэвшилтэд арга барилаар ажиллаж өндөр амжилт гаргасан төрийн албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох журмын дагуу Боловсрол, соѐл, шинжлэх ухааны сайд (хуучин нэрээр), Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын (хуучин нэрээр), Сангийн сайдын хамтарсан 2010 оны 08 сарын 16-ны өдрийн “Шалгуур үзүүлэлт батлах тухай” 362/112/183 тоот тушаалыг батлан мөрдөж байна.
Энэхүү тушаалын шалгуур үзүүлэлт нь сургууль, цэцэрлэгийн суралцагчдын сурлагын амжилтын хөндлөнгийн үнэлгээ болон тухайн албан хаагчийн ажил, мэргэжлийн болон ур чадварын уралдаан тэмцээн, олимпиадад гаргасан амжилт суурилж байна. Уг шалгуурууд нь хүүхэд нэг бүрийн авьяас, сонирхол, чадварыг нээн хөгжүүлэх арга зүй, технологийг үйл ажиллагаандаа бүтээлчээрашиглаж байгаа багш, ажилтныг ур чадвар, бүтээмж, гүйцэтгэлийн үр дүнг бодитой үнэлэх урамшууллын механизм болж чадахгүй байгаа юм.
Боловсролын чанарын шинэчлэлийн бодлогын хүрээнд багш, ажилтан, албан хаагчийг зөвхөн олимпиад, уралдаан тэмцээнд оролцох цөөн тооны хүүхдээр бус хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахад ашиглаж байгаа арга, технологи, ур чадвар, гарсан ажлын үр дүнгээр бодитой үнэлэх боломж олгох үүднээс Боловсрол, шинжлэх ухааны яамнаас шинэчлэн боловсруулсан болно.
Сургуулийн өмнөх болон болон ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны ажлыг үнэлэх энэхүү журмыг шинэчлэхдээ холбогдох төрийн захиргааны төв байгууллагаас (Хөдөлмөрийн яам, Сангийн яам) санал боловсруулсан тул ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийг дахин боловсруулах шаардлаггүй болно.
СТРАТЕГИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗАР
БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД, ХӨДӨЛМӨРИЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ


Төсөл
“Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох журам батлах тухай” Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтад заасан “Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журмын”-ын 8 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. Боловсрол, шинжлэх ухааны сайдын баталсан “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны ажлыг үнэлэх журам”-ын шалгуур үзүүлэлтийн гүйцэтгэлийн үр дүнг ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт гэж тооцсугай.
2. Шалгуур үзүүлэлтийг 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн сургалтын байгууллагын тухайн жилийн цалингийн сангийн ур чадварын нэмэгдлийн санд багтаан багш, ажилтанд нэмэгдэл олгож байхыг ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгосугай.
3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Боловсрол, соѐл, шинжлэх ухааны сайд (хуучин нэрээр), Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын (хуучин нэрээр), Сангийн сайдын хамтарсан “Шалгуур үзүүлэлт батлах тухай” 2010 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 362/112/183 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

    Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татварыг цалингаас суутгах нь зөв үү?

    Үр дүн

    Холбогдох

    210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

    Чингис хааны талбай 3, МҮЭ-ийн холбооны байр,

    221, 315, 316 тоот өрөө

    Утас: 976 - 11 - 313609, 326328

    Факс: 976 - 11 - 323555

    И-мэйл: mtu@mongol.net

    Facebook хаяг: mtu_fmesu

     

    Вэб хандалт

    Өнөөдөр:

    77


    Өчигдөр:

    136


    Сүүлийн долоо хоногт:

    685


    Нийт:

    149334


    © 2014, Монголын Боловсрол Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо. Бүх эрх хуулиар баталгаажсан.