..бусад

ХӨДӨЛМӨРИЙН БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛД ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ОРОЛЦОО ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ-ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

МБШУ-ны ҮЭ-ийн холбооноос 300 гаруй ЕБС, Хүүхдийн цэцэрлэгийн ҮЭ-ийн хороо, бүлгийн дарга, сонгуультнуудаа оролцуулсан зөвлөлдөх уулзалт-хэлэлцүүлэгийг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр буюу Лхагва гаригт МҮЭ-ийн Соёлын төв ордоны бага танхимд зохион байгуулж хийлээ.
Зөвлөлдөх уулзалт-хэлэлцүүлэгийг
1. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл, МҮЭ-ийн холбооноос баримталж буй байр суурийн талаархи мэдээллийг МҮЭ-ийн холбооны Хөдөлмөрийн хяналт, хуулийн бодлогын газрын дарга Ц.Отгонтунгалаг,
2. Нийгмийн даатгалын тухай хуулинд орсон нэмэлт, өөрчлөлтүүд, цаашдын шинэчлэлийн асуудлаархи мэдээллийг ХНХ-ын яамны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын НД-ын хэлтсийн дарга Б.Батжаргал мөн газрын НД-ын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн М.Балжирцогт, мөн мэргэжилтэн С.Орхон,
3. Боловсрол, шинжлэх ухааны салбарын хэлэлцээрийн хүрээнд ажил хэрэг болгохоор тохиролцсон асуудлууд, тэдгээрийг хэрэгжүүлэх талаар хийж буй ажлууд, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортыын сайд Ц.Цогзолмаа, Санхүү эдийн засгийн газрын ахлах мэргэжилтэн Ж.Ганбаатар
4. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн хүрээнд хийж буй ажлын болон бусад үйл ажиллагааны талаархи мэдээллийг МҮЭ-ийн холбооны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Э.Баатарцогт
5. Цаг үеийн бусад асуудлуудаар санал солилцож зөвлөлдөх МБШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг
Зөвлөлдөх уулзалт-хэлэлцүүлэгээс ойрын үед дараах ажлуудыг хийхээр боллоо. Үүнд:
1. Монголын Боловсрол, Шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамтай байгуулсан 2016-2017 оны салбарын хэлэлцээрийг биелэлтийг дүгнэх ажлыг хийх,
2. Монголын Боловсрол, Шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамтай салбарын 2018-2019 оны хэлэлцээрийг байгуулах,
3. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн нэмэлтээр тохиролцсон төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаархи Улсын хэлэлцээрийг нэн даруй эхлүүлэх,
4. ҮЭ-ийн хороо, бүлгүүдийн үйл ажиллагааг бэхжүүлэх, сайжруулах чиглэлээр холбооноос анхаарал хандуулж, оролцоотой ажиллах,
5. ҮЭ-ийн хороо, бүлгийн дарга нар гишүүдээ хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчлэлийн асуудлаар мэдээлэл хийх, улсын болон салбарын хэлэлцээр байгуулах болсонтой холбоотойгоор гишүүдийхээ санал, хүсэлтийг холбоонд ирүүлэх ажлыг зохион байгуулах,

    Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татварыг цалингаас суутгах нь зөв үү?

    Үр дүн

    Холбогдох

    210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

    Чингис хааны талбай 3, МҮЭ-ийн холбооны байр,

    221, 315, 316 тоот өрөө

    Утас: 976 - 11 - 313609, 326328

    Факс: 976 - 11 - 323555

    И-мэйл: mtu@mongol.net

    Facebook хаяг: mtu_fmesu

     

    Вэб хандалт

    Өнөөдөр:

    117


    Өчигдөр:

    136


    Сүүлийн долоо хоногт:

    685


    Нийт:

    149374


    © 2014, Монголын Боловсрол Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо. Бүх эрх хуулиар баталгаажсан.