Хуудас:  1   2   3   4   5  .... ( 65 мэдээ )

2018-03-16 03:39:06

     2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр СӨБ-ийн ҮЭ-ийн Хорооноос Хан-Уул дүүргийн цэцэрлэгүүдийн түгээмэл мэргэжлийн ажилтан гишүүдийн төлөөлөл оролцсон Захиргаа Үйлдвэрчний Эвлэл сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд оролцогсдод ҮЭ-ийн үйл ажиллагаа,цалин хөлс,татвар санхүү, хөдөлмөрийн харилцаа, хамтын гэрээ сэдвүүдээр сургалт явууллаа.Сургалтын төгсгөлд хэсгийн ажил хийж гишүүдэд тулгамдаж буй асуудал түүнээс гарах арга замыг тодорхойлох талаар санал солилцлоо. Оролцогсод цалин бага, татвар өндөр, өдөрт 10-12 цаг ажилладаг ажлын ачаалал их, ажлын байрны тодорхойлолтонд заагдаагүй ажил үүрэг гүйцэтгүүлээд хөлс өгдөггүй, хагас бүтэн сайн өдөр ажилладаг гээд гарах арга зам нь шат шатны үйлдвэрчний эвлэлээс тодорхой ажил зохион байгуулж, үр дүнд хүрэх шаардлагатай гэсэн саналыг гаргалаа.

Дэлгэрэнгүй ..

Баянгол дүүргийн цэцэрлэгүүдийн гишүүдэд 2017 оны 04-р сарын 13-ны өдөр “Үйлдвэрчний эвлэл-Хөдөлмөрийн харилцаа сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

        Сургалтанд МБШУ-ны ҮЭХолбооны дарга Ж.Батзориг “ҮЭ-ийн бодлого үйл ажиллагаа”, СӨБ-ын ҮЭХ-ны дарга Д.Саранцэцэг ”Цалин хөлс, татвар санхүү” Хуульч Э.Гэрэл “Хөдөлмөрийн гэрээ”, СӨБ-ын ҮЭХорооны Гүйцэтгэх Хорооны гишүүн, 122-р цэцэрлэгийн ҮЭБДарга Ц.Баялаг “Хамтын гэрээ” сэдвүүдээр хичээл заав.

        Сургалтын үр дүнд гишүүд ҮЭ-ийн гишүүн байхын давуу тал, цалингаа хэрхэн бодох, татварын хувь хэмжээ, ҮЭ-ийн санхүү, үйл ажиллагаа, хөдөлмөрийн гэрээ болон хамтын гэрээний тухай ойлголттой болсон.

         Сургалтын төгсгөлд оролцогсдоос гишүүдэд тулгамдаж буй асуудал болон түүнээс гарах арга замын талаар санал авахад гишүүд цалин хөлс бага, ажлын ачаалал их, цалин хөлс хүрэлцдэггүй гээд гарах арга зам нь цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, нэг ангид байх хүүхдийн тоог цөөлөх,   ҮЭ-ээс тэмцлийн арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай тухай бичсэн байна.

 

Дэлгэрэнгүй ..

СӨБ-ын ҮЭ-ийн Хороо 2017 оны 3-р сарын 30-нд бүх гишүүдийн төлөөлийн хурлаа хийж 299 гишүүн оролцлоо. Хурлаар 2016 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлан , хяналтын хорооны тайланг сонсон 2017 оны төсвөө хэлэлцэн баталлаа. Хуралд МБШУҮЭХ-ны дарга Ж.Батзориг оролцон гишүүдийн сонирхсон асуултанд хариулт өгөв. Хуралд оролцсон гишүүд СӨБ-ын ажилчдын ажлын ачаалал их , цалин хөлс хүрэлцэхгүй хүрсэн түвшингээс буурч байгаа, ОУВС-ын тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ нь цэцэрлэгт ажиллагсдад хүнд тусах талаар ярилцан гарын үсэг цуглуулан холбогдох газруудад шаардлага хүргүүлэх санал гаргалаа.

Дэлгэрэнгүй ..

Сонгинохайрхан дүүргийн 101-р цэцэрлэгийн Үйлдвэрчний Эвлэлийн Бүлгийн гишүүдийн хүсэлтээр тус цэцэрлэг дээр Сургуулийн өмнөх боловсролын Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны дарга Д.Саранцэцэг зохион байгуулагч ня-бо Д.Эрдэнэханд нар очин Үйлдвэрчний Эвлэлийн бүлгийн ажилтай танилцан ҮЭ-ийн сонгуульт ажилтнууд, цэцэрлэгийн эрхлэгч Анхтуяатай уулзан гишүүдэд тулгамдаж байгаа асуудал болон Үйлдвэрчний Эвлэл захиргаа 2 хамтран хийж буй ажлын талаар санал солилцлоо. Захиргаа Үйлдвэрчний Эвлэл 2 хамтран гишүүдийн дунд олон төрлийн ажил зохион байгуулж, гишүүдийг идэвхижүүлэн, амралтын өрөөтэй болгосон, жилийн эцэст ажлыг дүгнэн нэмэгдэл хөлс, урамшууллыг хүн бүрт олгосон, амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой гишүүнд мөнгөн тусламж үзүүлсэн зэрэг ажлыг хийсэн байлаа. Мөн цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, татвар, хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлаар дарга Д.Саранцэцэг хичээл зааж, МҮЭ-ийн холбоо болон МБШУ-ны ҮЭ-ийн холбооноос хийж буй цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийж гишүүдийн сонирхсон асуултанд хариулт өглөө.

Дэлгэрэнгүй ..

212-р цэцэрлэгийн Үйлдвэрчний Эвлэлийн Бүлгийн ажлын төлөвлөгөөний дагуу 2017 оны 02-р сарын 07-ны өдөр СӨБ-ын ҮЭХорооны дарга Д.Саранцэцэг, МБШУ-ны ҮЭХолбооны дарга Ж.Батзориг нар гишүүдэд ҮЭ-ийн гишүүн байхын давуу тал, хамтын гэрээ хэлэлцээр, хөдөлмөрийн харилцаа, ҮЭ-ийн татвар санхүү, ҮЭ-ээс хийж байгаа ажил, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Мөн гишүүдийн сонирхсон асуултанд хариулт өгч, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар гишүүдтэй санал солилцлоо.

Дэлгэрэнгүй ..

МУБИС-ийн ҮЭ-ийн хороонд Монгол улсад ҮЭ-ийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд аялуулж байгаа тугийг гардуулж өглөө.

Дэлгэрэнгүй ..

Сургуулийн Өмнөх Боловсролын Үйлдвэрчний Эвлэлийн Хорооноос 2017 оны 01-р сарын 13-нд МҮЭ-ийн Холбооны дэргэдэх Сонгино амралтанд 192 байгууллагыг төлөөлсөн ҮЭ-ийн бүлгийн дарга нар оролцсон хэлэлцүүлэг, цэнгүүн зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг тус хорооны дарга Д.Саранцэцэг удирдан явууллаа. Хэлэлцүүлгээр Монголд ҮЭ-ийн хөдөлгөөн үүссэний 100 жил Үндэсний төв байгуулагдсаны 90-н жилийн ойг угтан МҮЭ-ийн холбооноос хийх ажлын удирдамжийг танилцуулан, тус хорооноос ямар ажил хийх талаар оролцогчдоос санал аван төлөвлөгөөндөө тусгаж , эхний хагас жилд “Гишүүдээ чадавхжуулъя” сэдвийн дор сургалт уулзалт семинаруудыг зохион байгуулах төлөвлөгөө гарган ажиллахаар шийдвэрлэлээ. Цэнгүүний үйл ажиллагаанд МБШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг оролцон олон жил ҮЭ-ийн сонгуульт ажлыг хийж амжилт гаргасан ҮЭ-ийн бүлгийн дарга нарт холбооны шагнал гардуулав. Энэ үйл ажиллагаа нь түүхт ойг угтсан ажлуудын гараа нь боллоо.

Дэлгэрэнгүй ..
Хуудас:  1   2   3   4   5  .... ( 65 мэдээ )

Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татварыг цалингаас суутгах нь зөв үү?

Үр дүн

Холбогдох

210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

Чингис хааны талбай 3, МҮЭ-ийн холбооны байр,

221, 315, 316 тоот өрөө

Утас: 976 - 11 - 313609, 326328

Факс: 976 - 11 - 323555

И-мэйл: mtu@mongol.net

Facebook хаяг: mtu_fmesu

 

Вэб хандалт

Өнөөдөр:

116


Өчигдөр:

136


Сүүлийн долоо хоногт:

685


Нийт:

149373


© 2014, Монголын Боловсрол Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо. Бүх эрх хуулиар баталгаажсан.