..бусад

"ҮЭ-ийг бэхжүүлэхэд ҮЭ-ийн хорооны даргын үүрэг, роль" сэдэвт сургалт боллоо.

Их дээд сургуулиудын бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор өөрчлөн зохион байгуулагдсан ҮЭ-ийн хороо, бүлгийн дарга нарт зориулсан “ҮЭ-ийг бэхжүүлэхэд ҮЭ-ийн хорооны даргын үүрэг, роль” сэдэвт сургалтыг 3-р сарын 5нд зохион байгуулж 18 хүн хамрууллаа. Сургалтанд оролцогчид МБШУ-ны ҮЭ-ийн холбооны бодлого үйл ажиллагаа, ҮЭ-ийн татвар санхүү, ИДМС-ийн зөвлөлөөс явуулж буй үйл ажиллагаатай тус тус танилцаж мэдээлэл авсаны зэрэгцээ холбооны дүрэм, зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах ажлын санал хүсэлтээ багаараа хэлэлцэв. Оролцогчдоос  ҮЭ-ийн хорооны төсвийг үйл ажиллагааны чиглэлд ерөнхий байдлаар хувилан тодорхой зааж өгөх, төсвийг бүх гишүүдийн хурлаар бус тэргүүлэгчдийн хурлаар батладаг болгож тайланг бүх гишүүдийн хуралд танилцуулдаг байх заалтыг дүрэмд тусгах, холбооны үйл ажиллагааг хэвлэл мэдээллээр сурталчлах, туршлага солилцох уулзалтыг улиралд нэг удаа явуулах, төрийн өмчийн их дээд сургуулиудын хүрээнд кредит тооцох журмыг нэг аргачлалд оруулах,   ҮЭ-ийн хорооны нягтлан бодогч  нарт зориулсан сургалт явуулах, хуулийн мэдлэг олгох сургалт явуулах, олон улсын ҮЭ-ийн байгууллагын сургалтанд хамруулах, мэдээллийг нээлттэй түгээх гэх мэт ажил хэрэгч саналуудыг  дэвшүүлсэн байна.

    Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татварыг цалингаас суутгах нь зөв үү?

    Үр дүн

    Холбогдох

    210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

    Чингис хааны талбай 3, МҮЭ-ийн холбооны байр,

    221, 315, 316 тоот өрөө

    Утас: 976 - 11 - 313609, 326328

    Факс: 976 - 11 - 323555

    И-мэйл: mtu@mongol.net

    Facebook хаяг: mtu_fmesu

     

    Вэб хандалт

    Өнөөдөр:

    65


    Өчигдөр:

    64


    Сүүлийн долоо хоногт:

    711


    Нийт:

    158546


    © 2014, Монголын Боловсрол Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо. Бүх эрх хуулиар баталгаажсан.