..бусад

Шүүгчийн захирамжийг нэн даруй биелүүлэхийг үүрэг болголоо

ҮЭ-ийн гишүүдийн татварыг зогсоосон Нийслэлийн Засаг даргын орлогчийн чиглэлийг түдгэлзүүлсэн шүүхийн шийдвэр гарснаар ҮЭ-ийн гишүүдийн татварыг цалингаас суутган авч байх хамтын гэрээний заалт хэвээр мөрдөгдөх талаар өмнө нь тус холбооноос гишүүддээ хандан мэдээлж байсан билээ.

Гэтэл харамсалтай нь Нийслэлийн Засаг даргын орлогчоос шүүхийн шийдвэрийг  үл хайхран хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа учраас МБШУ-ны ҮЭ-ийн холбооноос Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа явуулж өгөхийг хүссэний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2015.06.09-ны өдрийн 1/20252 тоотоор Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд Шүүгчийн захирамжийг нэн даруй биелүүлж ажиллахыг үүрэг болгосон байна.

ҮЭ-ийн гишүүд бид эвлэлдэн нэгдэх, хөдөлмөрлөх эрхийнхээ төлөө улам илүү эв нэгдэлтэй байж хариуцлагатай байх шаардлагатай байна. Шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулж ҮЭ-ийнхээ хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байхын төлөө тууштай хамтран ажиллахыг ҮЭ-ийн хороо, бүлгийн дарга, сонгуультнууд болон нийт гишүүддээ уриалж байна.  

    Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татварыг цалингаас суутгах нь зөв үү?

    Үр дүн

    Холбогдох

    210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

    Чингис хааны талбай 3, МҮЭ-ийн холбооны байр,

    221, 315, 316 тоот өрөө

    Утас: 976 - 11 - 313609, 326328

    Факс: 976 - 11 - 323555

    И-мэйл: mtu@mongol.net

    Facebook хаяг: mtu_fmesu

     

    Вэб хандалт

    Өнөөдөр:

    78


    Өчигдөр:

    136


    Сүүлийн долоо хоногт:

    685


    Нийт:

    149335


    © 2014, Монголын Боловсрол Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо. Бүх эрх хуулиар баталгаажсан.