..бусад

Америкийн багш нарын холбоо, Иргэний боловсрол Төвтэй хамтран хэрэгжүүлж буй “Олон улсын дурсамжийн сан” төслийн талаар

 “Ардчиллын Дурсамжийн сан төсөл”д оролцогч 8 орны  туршлага солилцох, сургагч багш бэлтгэх 13 хоногийн сургалт  семинар  Америк  улсад зохион байгуулагдаж  42-р сургуулийн түүх, иргэний боловролын багш , ҮЭ-ийн хорооны дарга З.Цогтгэрэл, 18 дугаар сургуулийн түүх, иргэний боловролын багш, Иргэний боловсрол төвийн сургагч багш Р.Азжаргал, орчуулагчаар төслийн зохицуулагч Г.Цэцэгмаа нар амжилттай оролцоод ирлээ. Эдгээр сургагч багш нар  2010 оны 5 дугаар сарын 31, 6 дугаар сарын 8, 6 дугаар сарын 14-нд нийт 3 удаа сургалт зохион байгуулж 62 багш хамруулав.



2010 оны 7 дугаар сарын 28-наас 8 дугаар сарын 8-ны өдрүүдэд Америкийн багш нарын холбооны Монголыг хариуцсан төслийн зохицуулагч Abby Mills  Timothy Evans, Rassan Parris,   Evelyn Zeidan нарын хамт хүрэлцэн ирж 3 хоногийн хамтарсан сургалт зохион байгуулав. Тус 3 өдрийн сургалтанд МБШУҮЭХолбооны ерөнхийлөгч С.Ганбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тунгалаг, Иргэний Боловсрол төвийн захирал Р.Нарангэрэл, Нийслэлийн Бололвсролын газрын сургалтын албаны дарга С.Балжинням нар оролцлоо. Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Үүл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Хүний эрх, иргэний оролцооны зөвлөх Сосормаа нарыг урилгаар лекц уншуулав.

    Энэ хугацаанд хоттой танилцах, ИБТөвийн сургагч багш нартай уулзалт хийх, засгийн газрын ордондтой танилцах аялал хийсний зэрэгцээ ардчиллын дурсгалт газруудаар “76 дугаар сургуулийн сурагчид Маралмаа Пүрэвсүрэн нарын хамт аяллаа.

    Түүнчлэн  Дархан хот, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын   90 оны Ардчилсан хөдөлгөөнд оролцож байсан нийт 8  хүн, Сумын сургуудийн багш нартай хэсэгчлэн уулзалт  ярилцлага хийлээ.

    Мөн Эко зуслангийн нээлтийн үйл ажиллагаанд оролцон Ардчиллын Дурсамжийн сан төсөлд оролцсон  Ерөө сумын Бугант багийн багш Батжаргал болон  түүний сурагчидтай хамтдаа 2 өдрийг өнгөрүүлсэн. Энэ үеэр  төсөлд оролцсон багш сурагчдын  сэтгэгдлийг сонсож туршлага солилцон  төслийг хэрхэн сурагчдад ойлгомжтой, хүртээмжтэй, хүүхдүүдийн сонирхолыг татах талаар санал сэтгэгдлээ хуваалцав.           

    Одоогоор Монгол улс Web-sited 37 ярилцлага байршуулж бусад орноо тэргүүлж явж байна гэж дүгнэгдлээ.

    Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татварыг цалингаас суутгах нь зөв үү?

    Үр дүн

    Холбогдох

    210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

    Чингис хааны талбай 3, МҮЭ-ийн холбооны байр,

    221, 315, 316 тоот өрөө

    Утас: 976 - 11 - 313609, 326328

    Факс: 976 - 11 - 323555

    И-мэйл: mtu@mongol.net

    Facebook хаяг: mtu_fmesu

     

    DB Error