..бусад

Верди ажил хаялтаа дуусгавар болгох арга зам эрэлхийлж байна

ХБНГУ-ЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБОО “ВЕРДИ” (VERDI) АЖИЛ ХАЯЛТЫГ ХУРДАН ДУУСГАВАР БОЛГОХЫГ ЭРЭЛХИЙЛЖ БАЙНА
Өнгөрсөн долоо хоногт, Герман улсад гарч эхэлсэн олон нийтийн салбарын ажилчдын ажил хаялт өлсгөлөн зарлах шатанд хүрж эхэллээ. Олон жилийн турш үргэлжилж байгаа ажлын байрны хомдол болон цалин хөлс бодит утгаараа зогсонги байдалд орж, өмнөх жилүүдээс багасаж байгаа нь ийнхүү ажилчдын уур хилэнг хөдөлгөсөн байна.


Өнгөрсөн Пүрэв гаригт, Герман улсын хамгийн их хүн амтай муж улс Хойд Рейн-Вестфалиад (North Rhine-Westphalia) 48 цагийн ажил хаялт зарлан, хоёр дахь өдөртөө гэхэд нийтийн үйлчилгээний 60,000 гаруй ажилчид ажил зогссон байна. БНХГУ-ын ҮЭХ Verdi-аас гаргасан тоон мэдээгээр, 2.1 сая олон нийтийн салбаруудын ажилчидаас 100,000 гаруй ажилчид улс орон даяар ажил хаялтад оролцсон байна.
Хойд Рейн-Вестфалийн олон тооны орон нутгийн байгууллага хаагдсан бөгөөд нийтийн тээврийн ажил олон газарт зогсонг байдалд хүч, Дуйсбург (Duisburg) хотод бараг бүх төрийн албан хаагчид ажилдаа явахаас татгалзаж эхэлж байна хэмээн олон улсын мэдээгээр мэдээллээ. Мөн Дортмунд (Dortmund)хотод хамгийн их ирц бүхий 23,000 гаруй ажилчид жагсаал, цуглаанд оролцон, Дуйсбург хотод 12,000 ажилчид хот танхимын урд цуглаж, Биллефэлд (Bielefeld) дүүрэгт мөн Колонне (Cologne) хотод хэдэн мянган ажилчид өлсөглөн зарлаж байна.
Германы үйлдвэрчний эвлэлийн холбоо Верди (Verdi) өмнө нь сануулах хэлбэрийн эсэргүүцэлийг улс орон даяар зарлаж байсан ба сүүлийн жилүүдэд цалингийн багасгах болсон шалтгааныг БНХГУ-ын ҮЭХ Verdi хүлээн авч байсан ч одоогын цалингийн түвшин хэтэрхий бага талаар засгийн газарт, мөн хэвлэл мэдээллээр илэрхийлж байгаа юм. Пүрэв гарагт болсон Мюнхен (Munich), Штутгарт (Stuttgart), Франкфурт, Колонне – Бонн (Cologne), Дазелдорф (Dьsseldorf), Хановэр болон Хамбург зэрэг хотуудын нисэх онгоцны буудалд болсон ажил хаялтыг БНХГУ-ын ҮЭХ Verdi анхааруулах шатны ажил хаялт гэж нэрлэсэн байсан ба тухайн нисэх онгоцны буудалуудад ямар нэгэн ажил хаялтын шинж тэмдэг бараг байхгүй байсан юм.
Энэхүү үйл явдлын зэрэгцээ, ХБНГерман улсын үйлдвэрчний эвлэлийн холбоо Верди (Verdi) энэхүү ажил хаялтыг нийгмийг бүхэлд нь хамарж болохуйц эсэргүүцэлд хүргэхээс өмнө энэхүү өлсгөлөн зарлалт, ажил хаялтыг зогсоох зорилгоор тус холбоо засгийн газрын болон орон нутгийн түвшинд ажил олгогчидтой хурдан гэрээ хийж эхлэлээ. БНХГУ-ын ҮЭХ Verdi ажил олгогчидтой хэлэлцэж байгаа гэрээндээ сарын € 100 түр цалин нэмэж, ерөнхийдөө цалин хөлсийг 3.5 хувиар нэмэгдүүлэх асуудлыг тавилаа.

    Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татварыг цалингаас суутгах нь зөв үү?

    Үр дүн

    Холбогдох

    210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

    Чингис хааны талбай 3, МҮЭ-ийн холбооны байр,

    221, 315, 316 тоот өрөө

    Утас: 976 - 11 - 313609, 326328

    Факс: 976 - 11 - 323555

    И-мэйл: mtu@mongol.net

    Facebook хаяг: mtu_fmesu

     

    Вэб хандалт

    Өнөөдөр:

    70


    Өчигдөр:

    64


    Сүүлийн долоо хоногт:

    711


    Нийт:

    158551


    © 2014, Монголын Боловсрол Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо. Бүх эрх хуулиар баталгаажсан.