Сайна уу Зочин!,   Нэвтрэх   Бүртгүүлэх
Монгол English
Нүүр хуудас | Түгээмэл асуултууд | Сайтын бүтэц | Холбоо барих

Мэдээ мэдээлэл

Õолбооны ХßÍÀËÒÛÍ ÕÎÐÎÎНЫ 2013 онд хийсэн ажлын тайлан

2013  онд ÌÁØÓ-ны ¯Ý-ийн Õолбоонû Õÿíàëòûí õîðîîíü Ìîíãîë óëñûí ¯йлдвэрчний эвлэлүүдèéí ýðõèéí òóõàé õóóëü, Õîëáîîíû ä¿ðìèéí õýðýãæèëòèéã õîëáîî, õîðîîäîä øàëãàæ ä¿ãíýëò ºãºõ, ýíý õ¿ðýýíä ãàðñàí ìàðãààíûã ìàãàäëàí øèéäâýðëýõýä ¿éë àæèëëàãààãàà ÷èãë¿¿ëæ, æèëèéí àæëûí òºëºâëºãººг áàòëàí дараах бүрэлдэхүүнтэйгээр àæèëëàлаа. Үүнд:

Дарга:                                     М.Эрдэнэтуяа, ХААИС, ЭЗБС

Орлогч дарга:                        Б.Одонгэрэл, 52-р цэцэрлэг

Гишүүд:                      Г.Өлзийбат, 10-р сургууль  

                                    Д.Минсэл, 28-р сургууль

                                                В.Мөнхжаргал, 58-р сургууль         

                                                Ж.Энхцэцэг, 57-р сургууль

                                                Н.Оюунтуяа, Баянзүрх цогцолбор сургууль

 

НЭГ. 2013 оны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаас Хяналтын хороонд

өгсөн даалгаврын хүрээнд хийсэн ажил

 

2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Гүйцэтгэх зөвлөлийн III хуралдаанаас МБШУ-ны ҮЭ-ийн Холбооны Хяналтын хороонд дараах даалгавруудыг өгсөн. Үүнд:

1.    “Холбооны 2010, 2011, 2012 оны төсвийн үлдэгдлүүдийг шалгаж баталгаажуулан эрсдлийн сан байгуулах” гэх үндэслэлээр хянан шалгах

2.    Нэр бүхий ҮЭ-ийн хороодын татварын дутуу төлөлтөөс үүдэн 2012 оны санхүүгийн үйл ажиллагааг хянан шалгах гэсэн даалгаврууд болно.

 

Нэг. МБШУ-ны ҮЭ-ийн Холбооны Хяналтын хороо нь “Холбооны 2010, 2011, 2012 оны төсвийн үлдэгдлүүдийг шалгах” ажлын хүрээнд:

·         Гүйцэтгэх зөвлөлөөр батлуулсан 2010, 2011, 2012 онуудын төсөв болон төсвийн гүйцэтгэлийг шалгах

·         Эрсдлийн санд оруулах үлдэгдэл хуримтлагдсан эсэхийг шалгах

·         Холбооны хадгаламжийн орлогыг шалгах

·         Сангуудын үлдэгдэл шалгах ажлуудыг хийлээ.

 

Шалгалтаар илэрсэн нөхцөл байдал:

Дүгнэлт, зөвлөмж

1

Холбооны орлогын болон зарлагын төсвийн бичилт тодорхой биш байгаа нь энэхүү төсвийн үлдэгдлийг шалгуулах үндэслэл болсон байна.

·     Тайлант оны төсвийн эцсийн үлдэгдлийг төлөвлөгөөт оны эхний үлдэгдэл болгон тодруулга бичилтийг хийж төсөвт тодорхой, ил тод, ойлгомжтойгоор харуулан бичиж байх

·     Төлөвлөгөөт жилийн орлого болон зарлагын төсвийг зохиохдоо  ”Орлогын тайлангийн загвар”-ыг ашиглан бичилтийг зөв хийдэг байх

2

Тайлант оны төсвийн эцсийн үлдэгдлийг төлөвлөгөөт оны эхний төсөвт шууд нэмж нийт төсвийг төсөвлөдөг тул төсвийн үлдэгдэл нь хуримтлагддаггүй. 

3

Эрсдлийн санд байршуулах төсвийн үлдэгдэл байхгүй

·     Төсвийн үлдэгдэл хуримтлагдан үлддэггүй учраас эрсдлийн сан байгуулах шаардлагагүй.

4

Холбоо нь ХААН банкинд 2010 оны 11 дүгээр сараас эхлэн 15 сая төгрөгийг Жаргалантуул, Алтанцэцэг нарын хамтран эзэмшигчтэйгээр хадгалуулан хүүгийн орлого олж байна.

5

Эв санааны нэгдлийн сан, Боловсрол сургалтын сан, Нийгмийн халамжийн сан зэрэгт төсөвлөсөн болон гүйцэтгэлээрх сангийн үлдэгдлийг мөн хуримтлуулан үлдээдэггүй, харин үлдэгдлийг төлөвлөгөөт оны сангийн төсөв дээр нэмээд тооцоолдог.

Эв санааны нэгдлийн сан, Боловсрол сургалтын сан, Нийгмийн халамжийн сан зэрэгт төсөвлөсөн болон гүйцэтгэлээрх сангийн үлдэгдлийг нийт төлөвлөгөөт төсөвт нэмж тооцоолсон бичилтийг ойлгомжтой, зөв болгох нь зүйтэй.

 

Хоёр. МБШУ-ны ҮЭ-ийн холбооны Хяналтын хороо нь “Нэр бүхий ҮЭ-ийн хороодын татварын дутуу төлөлтийг шалгах” ажлын хүрээнд дараах удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийж зөвлөн тусалсан болно. Үүнд:

1.    Үйл ажиллагааны хувьд:

ü  Гишүүнчлэл

ü  Хамтын гэрээ

ü  Ажлын төлөвлөгөө

ü  Хурлын тэмдэглэл

ü  Тэргүүлэгчдийн хурлын тогтоол

ü  Үйл ажиллагааны тайлан

 

2. Санхүүгийн үйл ажиллагааны хувьд:

ü  Төрийн сангаар баталгаажуулсан цалингийн цэс

ü  Татвар төлөлт

ü  Бүх гишүүдээр батлагдсан төсөв

ü  Санхүүгийн баримт бичгийн бүрдүүлэлт

ü  Хорооны дансны хуулга

ü  Санхүүгийн тайлан зэрэг баримтуудыг хэрхэн зөв бүрдүүлж, хөтөлснийг шалгаж зохих ёсны зөвөлгөө өгсөн.

Хяналтын хорооны зүгээс нэр бүхий 11 хорооны үйл ажиллагаа болон санхүүгийн үйл ажиллагааг хянан шалгаж шалгалтын дүгнэлтийг 2013.05.22-ны өргөтгөсөн хуралдаанд:

ü  МБШУ-ны ҮЭ-ийн холбооны Гүйцэтгэх хороо

ü  МБШУ-ны ҮЭ-ийн холбооны зохион байгуулагч нар

ü  Их, дээд сургууль, мэргэжлийн сургуулиудын зөвлөлийн дарга, тэргүүлэгч гишүүд

ü  ЕБС-ийн Дүүргийн зөвлөлүүдийн дарга нар

ü  НХЦҮЭХорооны Гүйцэтгэх хороо болон Хяналтын хороо гэсэн бүрэлдэхүүнтэйгээр нэр бүхий 8 хорооны шалгалтын дүгнэлтийг,

2014.03.14-ны Гүйцэтгэх хорооны хуралдаанд:

ü  МУБИС, ХААИС, Үйлдвэрлэл технологийн дээд сургуулийн ҮЭ-ийн хороодын шалгалтын дүгнэлтийг тус тус урьдчилан танилцуулсан.

Энэхүү шалгалтаар нэр бүхий хороодын үйл ажиллагаа болон санхүүгийн үйл ажиллагаанд дараах нөхцөл байдал, зөрчилүүд илэрсэн ба зөрчлийг арилгах зөвлөмжүүдийг өгч ажиллалаа. Үүнд:

1.    СХД-ийн 65 дугаар сургуулийн ҮЭ-ийн хороо

 

Илэрсэн зөрчил

Зөрчил арилгасан байдал, зөвлөмж

1.   2012 оны сүүлийн 4 сарын татварыг өгөөгүй байсан нь гишүүдийн гачигдал гарсан үед ҮЭХорооноос бөөнөөр гаргаж өгөөд цалингаас суутгаж авдаг, үүнийг хамтын гэрээндээ тусгасан байв. Гэтэл оны сүүлд олон гачигдал дараалан гарч цалингаас ихээр суутгаж болохгүй байсан тул ҮЭ-ийн татварын 30%-иас өгсөн байв.

 

       2013 оны 1-р сарын 29-өөс 3-р сарын 13-ны хооронд 4 удаа нийт 2,402,711 төгрөгийг нөхөж шилжүүлсэн.

       Бүх гишүүдээр батлуулж Хамтын сан байгуулсан учир ҮЭ-ийн татвар төлөлт хойшлогдохгүй гэсэн амлалт өгсөн.

 

 

2.    СХД-ийн Ирээдүй цогцолбор сургуулийн
ҮЭ-ийн хороо

 

Илэрсэн зөрчил

Зөрчил арилгасан байдал, зөвлөмж

1.   Бүрэлдэхүүний 7 сургуулийн гишүүдийн татварын 30 хувийг нэгтгээд  ерөнхий нягтлан холбоонд шилжүүлдэг боловч үүнээсээ 10 хувийг өөрөө урамшуулал болгон авдаг /нийт 1,049,182 төг/

2.   7-р сарын татварын 30 хувь 60,960 төгрөгийг холбоонд шилжүүлээгүй

3.   8,9-р сарын 30 хувь 1,273,000 төгрөгийг шилжүүлэхдээ сургуулийнхаа нэрийг бичээгүй учир тодорхой нэргүй холбоонд ирсэн байсан нь шалгах үед ороогүйд тооцогдсон байлаа.

4.   Нэг сургуулийн захирал өргөдөл бичиж татвар төлдөггүй, 4 нягтлан, ерөнхий захирал гэсэн 5 хүн үйлдвэрчний татвар огт төлдөггүй байсныг ҮЭ-ийн хорооны дарга огт мэддэггүй байсан.

5.      Анхан шатны зарим нэг баримтын бүрдүүлэлт  дутуу байгааг хариуцсан ня-бо,  дарга нарт хэлж зөвлөсөн.

6.      Сургууль хариуцсан ня-бо нар 2013 оны 1-р сараас эхлэн БШУҮЭХолбооны  ня-бо Бат-Энхийн баримтыг үндэслэн 15%-иар урамшуулал авч байсныг цаашид 10% авах шийдвэрт хүрсэн.

 

     7-р сарын 60,960 төгрөгийгхолбоонд шилжүүлсэн.

     Ерөнхий нягтлан 30 хувиас 10 хувийг нь авдагийг 2013 оны 1-р сараас эхлэн болиулсан.

     Урамшууллыг хаанаас хэдэн хувь өгөхийг дотооддоо шийдвэрлэхээр тогтсон.

 

 

3.    СУИС-ийн ҮЭ-ийн хороо

 

Илэрсэн зөрчил

Зөрчил арилгасан байдал, зөвлөмж

1.    Үйл ажиллагааны хувьд маш сул, багш ажилчид ҮЭ-ийн давуу талыг ойлгоогүй, ойлгуулан таниулахаар зохиогдсон ажил хомс.

2.    ҮЭ-ийн татварыг үндсэн цалингаас авдаг.

3.    Багш, ажилчдыг гишүүнээр элсүүлэхэд сургуулийн захиргаанаас хамтын хурал хийхийг зөвшөөрдөггүй, олон сургууль нэгдэж хурал хийхэд бэрхшээлтэй байдаг гэсэн тайлбаруудыг өгч байв.

 

       Үйл ажиллагааны хувьд маш сул, багш ажилчид ҮЭ-ийн давуу талыг ойлгоогүй, ойлгуулан таниулахаар зохиогдсон ажил хомс.

       ҮЭ-ийн татварыг үндсэн цалингаас авдаг.

       Багш, ажилчдыг гишүүнээр элсүүлэхэд сургуулийн захиргаанаас хамтын хурал хийхийг зөвшөөрдөггүй, олон сургууль нэгдэж хурал хийхэд бэрхшээлтэй байдаг гэсэн тайлбаруудыг өгч байв.

 

 

4.БГД-ийн Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн ҮЭ-ийн хороо

 

Илэрсэн зөрчил

Зөрчил арилгасан байдал, зөвлөмж

1.    ҮЭ-ийн татварыг үндсэн цалингаас авдаг.

2.    Хамтын гэрээний хугацаа дууссан.

3.    Хамт олны хурлаас баталсан санхүүгийн төсөвгүй үйл ажиллагаа явуулсан.

 

       ҮЭ-ийн гишүүдийн татварыг МБШУҮЭХ-ны дүрмийн дагуу цалин, түүнтэй адилтгах бүх орлогын 1 хувиар тооцож авахыг зөвлөсөн.

       БШУҮЭХ-ны дүрмийг бүх гишүүддээ танилцуулж, татварын талаар  Хамтын гэрээндээ тусгахыг зөвлөсөн.

       Төсвөө бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж баталдаг байхыг зөвлөсөн.

 

5. БЗД-ийн 88-р сургуулийн ҮЭ-ийн хороо

 

Илэрсэн зөрчил

Зөрчил арилгасан байдал, зөвлөмж

1.    ҮЭ-ийн гишүүний татварыг үндсэн цалингаас бодож тооцдог

2.    Хамтын гэрээний хугацаа нь дууссан.

3.    Санхүүгийн төсөвгүй

4.    Мөнгөний зарцуулалт нь зөвхөн шагнал, зугаалганд зарцуулсан нэг хүний гарын үсэгтэй, санхүүгийн баримт бичгийн бүрдүүлэлт хангалтгүй.

5.    Ажлын төлөвлөгөөгүй

6.    Бүх гишүүдийн хурлыг хийгээгүй.

 

       ҮЭ-ийн гишүүдийн татварыг МБШУҮЭХ-ны дүрмийн дагуу цалин, түүнтэй адилтгах бүх орлогын 1 хувиар тооцож авахыг зөвлөсөн

       БШУҮЭХ-ны дүрмийг бүх гишүүддээ танилцуулахыг зөвлөсөн

       Санхүүгийн төсвөө бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж батлан түүний дагуу тэргүүлэгчдийн хурлын портоколын дагуу анхан шатны санхүүгийн баримт, үйл ажиллагааны хөтөлбөрөөр баталгаажсан байхыг зөвлөсөн.

       ҮЭХ-ны тайлангийн хурлыг жил бүр хийхийг зөвлөсөн.

       Хамтын гэрээгээ байгуулахыг зөвлөсөн

 

6.  СБД-ийн 71-р сургуулийн ҮЭ-ийн хороо

 

Илэрсэн зөрчил

Зөрчил арилгасан байдал, зөвлөмж

Цааш унших »

Хэрэглэгчийн булан

Хэрэглэгчийн нэр
Нууц үг
Бүртгүүлэх

Уралдаан зарлагдлаа

Зургийн цомог

Санал асуулга

Боловсролын салбарын ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхийг дэмжиж байна уу?
Үр дүнг харуулах